Наадмыг Н.Наранбаатар найруулна

Админ
2022/05/13

Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой  нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж буй. Учир нь монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй. Тиймдээ ч энэ жилийн наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагч олны анхаарал татаж байсан юм. 

Тэгвэл Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатарыг ажиллуулахаар тогтжээ. 

Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг.  Энэ жилийн баяр наадмыг найруулах саналыг "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан ч татгалзсан гэх.

Улмаар Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болсон байна. Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар ийнхүү дөрөв дэх удаагаа  Ерөнхий найруулагчаар ажиллаж буй нь энэ аж. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.12
    Өчигдөр

    Svrteimbe yasan!, tegeed yadgiin, ene nusgai banidi xen yum . xench bishvvde negmuu xuduunii ork l bizde! naranbaatar chini!

    Хариулах
  • 192.82.83.230
    2022/05/15

    Za aa da.

    Хариулах
  • 192.82.64.133
    2022/05/13

    shavart suusan shariin ezeb huchtei gegcheer nairuulaad bj dee

    Хариулах