“Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд Нийслэлийн Эрүүл мэндийн газар оролцож байна. 

Аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл 491.225 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Өнөөдөр улсын хэмжээнд 22.387 иргэн 289 спорт заал, 48 фитнесс клуб, 72 гадаа талбай, 42 клуб, 253 чийрэгжүүлэх танхим, 60 соёлын төв, есөн усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжин оролцож байна. 

Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд тус аяныг дэмжиж, НЭМГ-ын даргын А/41 тоот тушаал гарган ажиллаж, гуравдугаар сарын 1-нээс дэмжин оролцож байгаа юм. Энэ хүрээнд хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдралын зөв дадалтай болгох зорилгоор тус аянд нэгдэж байна. 

Нийслэлийн хэмжээнд Дүүргийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг 26, Өрхийн эрүүл мэндийн төв 156, хувийн хэвшлийн 1000 гаруй эрүүл мэндийн байгууллага дэмжин оролцож буйг онцлоё.