#Шууд: МУГЖ Д.СОСОРБАРАМЛУУ ГУРИЛ ЦАЦСАН ИРГЭН Х.БЭЭЖИН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА...


Х.Бээжин:

- Монгол улс, ОХУ-ын тусламжтай тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. Орос хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Гэтэл Орос, Монголын харилцааг хагалан буталгах гэж байна. Залуучуудын түүхийн мэдлэг хомс байгааг ашиглаж, тархи угаалт явууллаа. Хэрэв ОХУ-тай харилцаагаа таслачихвал Монголыг эзлэх улсууд захаасаа эхлээд л бий. Цаашид ОХУ-Монголын харилцаагаа авч үлдэхийн тулд дотооддын дайснуудтайгаа тэмцэхээр шийдсэн. Э.Бат-үүл тэргүүтэй тэмцэхээр албан ёсны бүлгэм байгуулна. Саяны цацсан гурил анхааруулга шүү гэдгийг хэлье. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа ташууртай очно, домноно.

- Дайныг ерөөсөө дэмжээгүй. Зөв, бурууг бид шүүх нь зохимжгүй.

-  Гурил цацсан асуудал дээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Ямар нэгэн шившлэг болоод хор байхгүй.

- .Өндөг шидэж, гурил цацах нь дэлхий нийтэд байдаг эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр. Хүнсний зүйл нь хоргүй байдаг учраас гэмт хэрэгт тооцогддоггүй. Харин Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс энэ үйл явдлыг дэвэргээд байна.

- Хийж байгаа үйлдэл маань Монгол улсынхаа төлөө, залуус хойч үеийнхээ төлөө юм шүү. Миний ард байгаа ямар нэгэн хамгаалалт байхгүй.  Бид өөрсдийн итгэл үнэмшлээр байгаль орчин, эх дэлхий, залуусынхаа ирээдүйн төлөө ажил хийж явдаг.