Фэйсбүүк цахим орчинд Oyunchimeg Enkhbat гэсэн хаягаас “Hoshuunuud bgaa zarna” гэсэн зар мэдээлэл байршуулсныг Экологийн цагдаагийн албанаас шалгажээ.
Шалгалтаар Монгол Улсын иргэн Э гэгч Казакстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хотон шувууны хошууг авчирч худалдахаар ярилцан төлөвлөж, зар байршуулжээ. Өөрөөр хэлбэл хотон шувуунуудыг Монгол Улсын нутаг дэвсгэрт агнасан нь тогтоогдоогүй байна.
Дээрх иргэнд ховор амьтны эд эрхтнийг хууль бусаар зарж борлуулбал хуульд зааснаар хариуцлага хүлээх учрыг тайлбарлан өгч, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар сануулж, цахим сүлжээнд байршуулсан зар мэдээллийг устгуулсан байна.
Хэрэв нэн ховор ангилалд хамаарах Борцгор хотон шувууг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.109.37
Burbank haldun Shiliin bogdod sar bur garaad sergedeggui "hiimori" hulsiig ni hotongiin hoshuugaar Myanga husaad ch ch airagddagui mori..
Хариулах202.9.40.221
Энэ юуны зориулттай юм. Лавтай эмэгтэйчүүдийн салтайруу хийдэггүй байлгүй дээ
Хариулах192.82.87.249
Казахстаны хотонгийн хошуу шал өөр шүү дээ. Үзүүр хавиараа маш өргөн байдаг. Зураг дээрх хотонгийн хошуу бол борцгор хотон шувууны хошуу мөн байна.
Хариулах66.181.161.70
Монголд агнаагүй л бол оруулах л хэрэгтэй.хэрэгцээ нь байгаа бол оруулаач.
Хариулах192.82.84.230
Манайхан ч эргүү харанхуй бүдүүлэг мэдээллээс хол улс юм даа хөөрхий.Дулаан орнуудад жилдээ байгалынхаа жамаар тэрбум шахуу хотон төрлийн шувууд үхдэг.Энэтхэгээс 100 ш хушуу оруулах гэхээр тэнэг хуулиараа хураагаад авчихсан.Манай х сэрүүн орон болхоор л цөөхөн хотон ирж очдог.Дулаан оронд бол наадах чинь зүгээр л хог.Нэг хушуу 50 цент орчим л үнэтэй байдаг
Хариулах202.55.188.36
Хогыг хэдэн чинжүүд үнэд оруулаад зарж байна
192.82.84.230
Сингапур,Тайландад хотонгийн хушуун дээр сийлбэр хийгээд 10 орчим доллараар зардаг юм билээ