Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас хүн нас барсан байдалтай олджээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Тусгаар тогтнолын ордны арын талбайд хүн нас барсан талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 09:35 цагт ирсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ирсэн бөгөөд шинжээчид ажиллаж байгаа аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тусгаар тогтнолын ордны арын талбайд хүн нас барсан тухай дуудлага мэдээллийг өнөө өглөөний 09:00 цаг орчимд бүртгэсэн. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэжээ.