Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтын шинэ эцэст автомашин хашаа мөргөж, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 07:34 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 07:47 цагт очиход иргэн С/25 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Хонда Фит” загварын суудлын автомашинаар зам дагуу зогсож байсан /Экскаватор/-ын шанага мөргөжээ.

 Улмаар автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж, Тээврийн Цагдаагийн албанд шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ