Ocean grey production-ий артист Rutuu-тэй Монгол улсын болон дэлхийн хөгжмийн салбарын талаар ярилцлаа.
- Монгол улсад шинэ залуу артистууд маш ихээр гарч байна. Өмнөх үетэйгээ харицуулахад хэр зэрэг өөрчлөгдсөн гэж боддог вэ?
⁃ Бид бүгдээрээ л өмнөх үеийнхээ бүтээсэн зүйл гэж боддог. Тэдгээр хүмүүсийн уран бүтээл хийсэн дуунуудыг л сонсож хүн болсон шүү дээ. Одоо хэдий шинэ үе гэж ярьж байгаа ч бид өмнөх ах эгч нарынхаа нөлөөлөлтэй шууд холбоотой. Тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд одоогийн бид нарт арай илүү боломж гарсан. Өөрчлөлт гэж ярьвал мэдээж маш их юм өөрчлөгдсөн. Хамгийн наад зах нь зохиогчийн эрх, хийсэн дуунуудаа зараад мөнгө олдог онлайн дэлгүүрүүд бий болсон байна. Гэхдээ Монгол улсад энэ бүхэн хөгжлийн шатандаа явж байгаа байна даа.
- Таны бодлоор Монгол Улсын хөгжмийн салбар хэр хөгжиж байна вэ?
⁃ Энэ салбар цэцэглэж байна. Авьяастай залуучууд олноор гарч байна. Би үүнд маш их баяртай байдаг. Саяхан хүртэл Монгол Улс дэлхийн хамтлагтай боллоо. Хүмүүс хэдэн хүүхдүүд л дуу дуулаал байна гэж хардаг. Яг үнэндээ нэг дууны ард маш их хичээл зүтгэл, ажил өрнөж байдаг. Уран бүтээл туурвина соёл түгээж байгаа хэрэг. Эх орондоо өөрсдийнхөө чаддаг зүйлээр хөрөнгө оруулалт хийж байгаа л боддог. Өндөр хөгжилтэй орнуудын урлагийн салбар нь маш сайн хөгжсөн байдаг. Тэд улсынхаа бодлогтой уялдуулж урлагийн салбараа дэмждэг. Би хувьдаа манайд дэлхийд өрсөлдөхүйц залуу артистууд маш олон байдаг гэж боддог. Монголчууд байгалиасаа их хөгжимлөг хүмүүс. Гуравхан сая хүнтэй улсад дууны тэмцээнд маш их хүмүүс оролцсоор байдаг шүү дэ. Харамсалтай нь тогоон дотроосоо гарах дургүй хүмүүс. Уг нь бид арай илүү томоор сэтгэж, яаж тогооноосоо гарах вэ гэдгээ боддог баймаар байна. Гэхдээ энэ байдал сүүлийн үед өөрчлөгдөж байна. Урлагийн салбар бүх талаараа бага багаар хөгжиж байна.

- Өөрийнхөө ажлын үйл явцаасаа хуваалцаач. Хэрхэн ажилладаг талаараа дурьдвал..
⁃ Би эхлээд агуулгаа боддог. Юу хэлмээр байна, юу илэрхийлмээр байна гэдгээ сайн бодож, багийнхантайгаа ярилцаж, төлөвлөгөө гаргадаг. Тэгээд л хийж эхэлдэг. Сэтгэлийн хөөрлөөр нэг удаа дуу гаргаад өнгөрөх биш цаашдаа нөлөө үүсгэж, хэр үр өгөөжтэй байх уу гээд л. Хийж байгаа ажлаасаа таашаал авахыг хүсдэг. Гол нь дуртай зүйлээ хийгээд бүх талаараа ашигтай ажиллахыг хүсдэг дээ.
- Өмнө нь Солонгос улсад амьдарч байсан гэсэн. Тэнд байх үедээ энтертайнмэнт д оръё гэж бодож байв уу?
⁃ Миний тэнд амьдарсан зорилго ерөнхийдөө яг л тийм байсан. Тэнд байсан хугацаа маань их сонирхолтой. Хичээлдээ явна, хар ажил хийнэ, шалгаруулалт, дуу хуур студи гээд л амсийх завгүй л гүйдэг байлаа. Тэрнийнхээ хүчинд ч их юм сурч, олон хүмүүстэй уулзаж, багадаа шүтдэг байсан хүмүүстэйгээ ч найзууд болсон.
- Солонгос улсад тэр тал дээр өрсөлдөөн их байдаг биз?
⁃ Тэнд уран бүтээлчид нь буцалж байдаг. Булан эргээл бараг нэг дуулдаг, бүжиглдэг хүн байдаг. Маш их бэлтгэл хийж, хичээдгийг нь биширдэг шүү. Өглөөнөөс орой хүртэл зааландаа бүжиглээд л, дуулаад л. Яг хэн нэгэн бараг дарамтлаад байгаа аятай л бэлддэг.
- Саяхан шинэ дуу цацсан байсан, тэр дууныхаа талаар ярьвал?
⁃ “Another day” буюу дахин нэг өдрийн төлөө өөрийгөө хайрлаарай гэдэг утгатай дуу гаргасан. Өөртэйгөө хийсэн тулааны дараах ойлгосон зүйлсээ бусадтай хуваалцахыг хүссэн. Хүмүүс өөрсдийгөө хайрлаасай, өөрсдөдөө хэт битгий хатуу хандаасай, зүгээр орших биш амьдраасай гэсэн мэссэжийг өгөхийг зорьсон.
- Ойрын төлөвлөсөн ажлууд гэвэл юу байгаа вэ? 0
⁃ Цомог дээрээ ажиллаад дуусаж байгаа. Дуунууд нь ар араасаа цацагдана. Тэгээд тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.
- Залуучууддаа хандаж юу хэлэв вэ?
⁃ Дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө хичээцгээе.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!