УИХ энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал, өчигдөр ТББХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хэрвээ эрлийз адууг дэмжсэн хууль батлах юм бол 9 жилийн дараа монгол адуу гэж байхгүй болно гэдгийг эрдэмтэн судлаачид тооцоолон гаргасан байна. Засгийн газар жил бүр үржлийн адуу импортлох квот өгдөг. Энэ жил адуу импортлох 5000 хүсэлт ирснээс 1000-д нь зөвшөөрөл олгосон байна. Жилд 20 орчим сая ам.долларыг эрлийз адуу импортлоход зарцуулж байна. Энэ бол монгол адууг байхгүй болгох довтолгоо. Монгол өв соёл, монгол адууны эсрэг бүхэл бүтэн нэг үе гарч ирээд байна. Энэ бол монгол адуугаа дээдэлдэг монгол түмний хувьд маш гутамшигтай хэрэг” хэмээн эгдүүцлээ илэрхийлсэн бол өнөөдөр нэгдсэн чуулганы хуралдаан дээр УИХ -ын гишүүн Ц.Адьшаа “Монголын өв соёлын нэг хэсэг болсон хурдан морины уралдаан бол ардын наадам байсаар ирсэн.

Гэтэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улс төр, эрлийз адуугаар бизнес хийдэг хүмүүсийн оролцоотойгоор энэ наадам зөвхөн зугаа цэнгэл, алдар нэр, бай шагналын төлөө үйл ажиллагаа болж хувирсанд монголчууд сэтгэл эмзэглэж байна. Энэ хуулиар монгол наадмын маргааныг нэг тийш болгон шийдвэрлэх ёстой байсан ч шийдэх боломж үнэхээр хомс байна. Төрийн үүрэг оролцоог Мэргэжлийн холбоод руу түлхэж, гарч байгаа алдаа завхралыг засахыг хүсэхгүй байгаад туйлын их харамсаж байна. Ер нь энэ эрлийз морь гэдэг чинь малын үүлдэг угсааг сайжруулж чадаж байгаа юу гэдэг асуудал анхаарал татаж байгаа.
Ганцхан зүйл хэлье, эрлийз азарга гүү гишгэчихээд тэр гишгэсэн гүүгээ хурааж чаддаггүй. Гэтэл тэр гишгэсэн гүүг нь маллуулахын тулд монгол адууг яргалж, сэлдийг нь тайрч байна. Ийм яргалал үйлдэгдэж байхад гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хуульзүйн сайд Х.Нямбаатар, малыг хамгаалах үүргэтэй Мэндсайхан сайд нүдэн балай, чихэн дүлий байсаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл өнөөдөр малыг яргалж, зугаа цэнгэлийн золиос болгож байхад төр ямар ч арга хэмжээ авахгүй байгаад туйлын харамсаж байна. Феодалын нийгмийн үед хааны ордны эмсийг хамгаалахын тулд эрчүүдийг тайган болгодог байсан. Тэгвэл өнөөдөр Х.Нямбаатар, О.Мэндсайхан нарыг тайган болгочихоод, жирэмсэн эмэгтэйчүүдийг хараад сууж бай гэвэл юу гэж ойлгох вэ, Энэ инээдэм биш шүү, эмгэнэл. Монголын төр хөрөнгө мөнгөний өмнө сөхөрсөн нь гутамшиг” гэлээ.
Эрлийз адууг зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж байгаа нь учир дутагдалтай гэдгийг ч Н.Ганибал гишүүн анхааруулж байлаа. Азиудын дунд европчуудаас өндөр хүн байдаг шиг, европчуудын дунд ази хүнээс намхан, пагдгар, навшгар хамартай ч хүн байж болох. Тэгэхээр монгол, эрлийз адууг сэрвээний өндрөөр ялгах нь өрөөсгөл гэдгийг генетикчид ч хэлдэг л юм билээ.








Илжиг адуу хоёроо ялгахгүй энэ эргүү
jild importloh 1000 aduunii dotor azraga, guu, sever aduu Ali ni ch baigaa Nileedgui ni.reexportod yavnaOdoo 1-2-r ueiin erliiz aduugui neg ch ail baihgui bolson shuu Gannibal gishuunii aduunii deer ochood uzeerei baij l baigaa3 say Garui aduunii 9 jild uusgah bol poprol
Хол очиж хуцаа
Үнэн эрлийз адууг хуульчилаад.малын бэлчээрийг хашаажуулбал монгол мөхнө.энэ2 г хэзээ ч зөвшөөрч боллхгүй.харин эрлийз адуутангуу д.тойрогоо