Парис дахь Элчин сайдын яамнаас хулгайн гэмт хэргээс сэргийлэх сэрэмжлүүлэг гаргасан байна. Учир нь аялал жуучлал эхэлсэнтэй холбогдуулан манай улсын иргэд тус улсад ихээр зорчих болжээ. Харамсалтай нь манай иргэд хулгайн гэмт хэргийн золиос болж, бэлэн мөнгөө алдах тохиолдол цөөнгүй гарсан байна. 

Парис дахь МУЭСЯ: Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

Франц Улсад манай улсаас түр хугацаагаар ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Парис болон бусад томоохон хотуудад иргэд цүнх, бичиг баримт бусад үнэ бүхий эд зүйлээ хулгайд алдах, хохирогч болох тохиолдол эрс ихсэв. Сүүлийн сарын байдлаар 1000-10000 евротой тэнцэх хэмжээний бэлэн мөнгө цүнхтэй алдсан, бичиг баримтаа алдсаны улмаас аяллаа цуцалсан зэрэг иргэд олноор ЭСЯ-нд хандах болсон тул олон нийтийн газраар (Эйфелийн цамхаг г.м )явахдаа анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, бэлэн мөнгө их хэмжээгээр (бэлэн мөнгө олдох магадлалгүй) авч явахгүй байх, бичиг баримтаа аль болох биедээ саланги авч явахыг зөвлөж байна. 

Түүнчлэн Франц Улсад удаан хугацаагаар байнга оршин сууж буй иргэд богино хугацаанд ирж буй гэр бүл, найз нартаа энэ талаар тогтмол анхааруулж байхыг хүсье гэжээ.