Д.Монголхүүд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүгдэгчийг “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.








Монголхүү лалар монголоос зайлж тэр украйнд очиж байлд. Энэ тэнэг бацааныг яагаад ер нь ингэж давраагаад байгаа юм. Шоронд хатаах хэрэгтэй шдээ. Улс орны эсрэг солиоруулаад байх юм.
зөв харин ч хөнгөн бна
ooo naadah chini yyl baatartai hamt ukrain yavna shde
Yaamaar ch yum.ug helj bolohoo ch baitsan yumuu...esuul tsagdaa nar albaar uduud tgd ingeed yal uguud bdg ch yumu.za medehguim da.