Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Өргөө амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 02:20 цагт өгчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.8 км замыг туулан очиж, 34 настай эрэгтэйн цогцсыг суурин кранын 2 метр орчим ухсан нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. 

34 настай иргэн  баригдаж буй барилгын 10 давхраас унаж амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.