#Шууд: “Тавхан хором хүлээе" хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх төсөл 2 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж дууссан талаар мэдээлэл хийж байна.
Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:
- Сүүлийн 5 жилийн хугацаанд 5000 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Нэг жилийн дотор 50 гаруй хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай тоо баримт байна.
- Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр ээж, аавууд нь машинаа хөдөлгөхдөө хүүхдээ гэмтээх тохиолдол гардаг. Өнгөрсөн онд гэхэд л ийм байдлаар 16 хүүхэд амь насаа алдсан байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас бид намжмал байсан. Харин энэ жилээс баяр, наадам, зуны зугаалга эхлэх гэж байна. Энэ үед хүүхдүүд маань санаандгүй ослын золиос болохгүй ёсгүй. Тиймээс өнгөрсөн 45 хоногийн хугацаанд “Тавхан хором хүлээе" хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүллээ.
- Төслийн маань үр дүн сайн байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Төслийн хүрээнд school police хантааз болон дохиуруудыг бүхэлд нь сольж, хүүхдүүдэд зориулж видео контентуудыг хийсэн. Хүүхдүүдийг зам гарахад жолооч нар хардаггүй. Тиймээс зам гарахдаа гараа өргөдөг, зам тавьж өгсөн жолооч нарт талархалаа илэрхийлэхийг уриалсан.
- Төслийн хүрээнд зам тээврийн ослоор хүүхдүүдээ алдсан эцэг эхчүүдээс ярилцлага сурвалжилга авч, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэсэн.
Цаашдаа бид 3 зүйл хиймээр байна.
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн ослыг мэдээлэхээс илүү осол болох үндэс нь юу юм бэ гэдэг асуудлыг углуургаар нь сурвалжилж сэрэмжлүүлмээр байна.
2. Согтуу жолооч нар осол маш их гаргаж байна. Нийт 40 мянган орчим жолооч согтуугаар машин барьж, осол гаргасан гэх судалгаа байна. Дээрх хүмүүс бүгд буруугаа ухамсарласан гэвэл үгүй. 5 хүн тутмын нэг нь согтуугаар жолоо барьсаар байна. Энэ нь согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага сул байгаатай холбоотой. 400 мянган төгрөгөөр торгоод, нэг жилийн эрхийг нь хасаад л өнгөрч байна. Гэтэл үүний цаана олон хүн амь, амьдралаараа хохироод л үлдэж байна. Тиймээс Согтуугаар автомашин жолоодоход үүрүүлэх хариуцлагыг нэмэгдүүлмээр байна. Хуулийн санкцыг нь сайжруулж, хариуцлагыг нь өндөржүүлмээр байна.
3. Ихэнх сургуулиуд автомашины замын хажууд байна. Зам тээврийн осол гардаг "Хар цэг"-үүдэд сэрэмжлүүлэх самбар байрлуулж, сургуулийн орчны тохижилтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Эдгээр саналуудыг







Солиор нийгмийг бухимдуулж нийтээр нь шулж байгаа .... новшнуудаа дийлэхгүй байж айраг уусан малчидаа дээрэлхэнэ дээ
За гуцна биз эхлээд архичидтайгаа тэмц
За торгуулыг нь нэмээд машиныг нь хураагаад эрхыг нь насаар нь хасдаг юм байж гэлээ гээд осол болоод өнгөрхөд цаг хугацааг буцааж чадахгүй энэ асуудал дээр орчин илүү техник талд нь шинэчлэл хийх хэрэгтэй технологын дэвшлийг ашиглвал үр дүн илүү гарнаа алкохол мэдрэгчийг машинд суурьлуулж төсөл маягаар улс төржилгүй орон даяар даацтай хан хэрэгжүүлбэл яасан юм бэ архи хэрэглээд сэтгэцийн өөрчлөлттэй хүн хуулийг эрэгцүүлж суух нь юу л бол шийтэглийг нэмэгдүүлэх нь зөв ч гол нь хэрэг зөрчил гаргахгүй түүнээс урьдчилан сэргийлж гаралтыг бууруулах нь үндсэн зорилго биздээ хаана хаана шинэчлэл хэрэгтэй байнаа
тэр барьж явдаг тээврийн хэрэгслийг нь хураан авч улсын орлого болгох хэрэгтэй
Дарга нар хураасан машиныг нь шаачихна шүү
Бүх насаар нь жолоо барих эрхийг хасдаг болчих л хэрэгтэй. Хэрвээ жолоо барих эрхгүй байж жолоо барьвал шууд шоронд хийдэг болох хэрэгтэй. Тэгэж байж иргэдийнхээ амь насыг хамгаална. Энэ дээр бол санал нэг байна.
Эрхийг нь хассан хугацаанд машиныг нь төлбөртэй зогсоолд тавиул оо эсвэл бүх насаар нь эрхийг нь хас оо архиа гудраад л явж байна биз дээ