#Шууд: Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их британы хамтарсан “1242 Gateway to the West буюу-Барууны Хаалган Дээр” кинонд хүүхэд хүчирхийлдэг Холливудын жүжигчинг тоглуулах гэж байгааг эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК”-ийн зүгээс хэвлэлийн хурал зарлалаа. Тус компаний зүгээс мэдээлэл хийж байна.
“Махаан пикчерс ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч н.Сарангэрэл:
- Чингис хааны ач хүү Батхааны талаар өгүүлэх түүхэн кино төслийг Монгол, Унгар Их Британийн уран бүтээлчид хийхээр зорьсон. "1242- Баруун хүрэх гарц" гэх нэртэй энэхүү төслөөс Монголын тал татгалзсан уу гэх асуултад хариу өгөх гэж байна.
- 2017 онд “Махаан пикчерс" ХХК Монгол-Унгарын харилцааны хүрээнд түүхэн кино хийхээр санамж бичигт гарын үсэг зурсан.
- Санамж бичигт зааснаар түүхэн кино 110 минут үргэлжилнэ. Монголын тал продюссерээр нь ажиллаж, кино зохиолд нь санаагаа оруулна, Батхааны дүрд Монгол жүжигчин тоглуулах, Монголын хөгжмийг ашиглахаар заасан.
- Унгарын тал 5 сая ам.доллар, Монгол 1 сая ам.доллар, Их Британийн тал 750 мянган ам.доллар зарцуулахаар гэрээлсэн.
- Гэтэл зохиолд нь Монголын цэргийг янхны газар дагаж явдаг, түүгээр нь манай цэргүүд үйлчлүүлдэг гэх хэсэг орсон. Дээр нь АНУ-д өсвөр насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа Кевин Спейси гэх жүжигчнийг гол дүрд тоглуулахаар сонгосныг зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр гэрээнээсээ түлгэлзсэн байсан.
- Гэтэл сүүлийн үед Сэмүүн студи Унгартай хамтран Батхааны талаар түүхэн кино хийх гэж байна. Гол дүрд холлиудын жүжигчин Кевин Спейси тоглоно гэх мэдээ мэдээллүүд гарах болсон. Үүнээс бид Батхааны дүрд хүчирхийлэгч хэмээн шүүхэд дуудагдаад байгаа Кевин Спейси тоглох гэж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ талаар Унгарын талтай холбогдох гэсэн боловч хүлээж аваагүй.
- Энэ киногоор Монголын түүх соёлыг гуйвуулж, хүчирхийллийн шинж оруулж байна. Бидний үндэсний бахархлыг энэ киногоор үгүй хийх гэж байна. Түүх соёлоороо бид бахархдаг хүмүүс шүү дээ.
- Ирэх 10 дугаар сард Монголд кино зураг авалтаа хийнэ гэсэн. Хэрвээ үнэхээр кино зураг авахаар бол манай Соёлын яамнаас зөвшөөрөл хүсэх нь тодорхой. Тиймээс санамж бичигт гарын үсэг зурсан нэг талын хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна.
- Түүнчлэн Батхааны дүр Монгол жүжигчин тоглуулна.Дээр нь хэрвээ энэ киноны зохиолоос хүчирхийлэлтэй хэсгийг нь хасахгүй бол утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах Бернийн конвенцод заасны дагуу олон улсын шүүхэд хандана гэлээ.







Зөв шүү бахархах бардах түүх ихтэй ч тэрийгээ олонд тэр чигээр нь хүргэж чадахгүй байна гэдэг бол онцгүй тиймээс ядаж нэгдээд хийх юман дээрээ өөрсдийн үзэл бодлоо оруулж байх нь зөв өө.
soliorood. kino l bzde. bidengui hiichih bz. chingis khaan. altan ord, marko polo geh met tyyhen uil yavdaltai niitsehgui kino ali ert garaad uzeed bantan bolson. uursdu barimtand tylgyyrlasan kino hiichildee tgvl. hiirhel herees heterlee.
Маш зөв шүү. Япончууд бас нэг кино хийчихсэн байналээ
zuw shuu demjij bn
Zuvshuu Soyoliin yamnii huuhen ajilaa odoo hiih heregtei. Hen durtai ni tuuh guivuulaad doromjlood baij bolohgui.