Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шаардлагаар эгүүлэн татах болсон нь өнөөдрийн онцлох сэдвүүдийн нэг байлаа. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч Б.Баатарсайхан байр сууриа илэрхийлж, цахим хуудастаа хурц шүүмж бичлээ. Тэрбээр “Олон жил ажилласан чадварлаг, туршлагатай өмгөөлөгч нар яагаад Монгол Улсын Ерөнхий прокурор болж болохгүй гэж?
Засгийн газраас Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө Ерөнхийлөгчийн шахалтаар татахаа зарлалаа. Шалтгаан нь цахим орчинд шүүмжлээд байсан юм байх аа. Өөрийг нь хууль захиаллаа гэж хардаад шүүмжлэхээр сайн хүн болж харагдахын тулд тогтолцооны асуудлыг унагачихдаг гэнэ ээ. Гэхдээ энэ инээдэм биш шүү. Монгол Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор прокурор хүн томилно гэснийг Монгол Улсын иргэнийг болгож өөрчлөх гэсэн оролдлого ингээд замхарч байх шиг байна. Прокурор хүн прокурорын байгууллагыг удирдах ёстой гэсэн хэвшмэл ойлголтоосоо гарч чадахгүй байсны гор нь зөвхөн прокурор биш хуульчид Ерөнхий прокурор болж чадахгүйгээр хязгаарлагдахгүй. Монгол Улсын иргэн бүр шударга ёсны илд бамбайгаар хангалттай хамгаалагдаж чадах уу гэсэн асуултыг эргэлзээтэй болгож байгаа юм.
Сошиал орчинд Д.Дорлигжаваар жишээ аваад Ц.Нямдоржийг тавих нь гэж залгаад баахан шүүмжилж орхисон. Д.Дорлигжаваас сургамж авсан бол тийм хүн дахиж тавихгүй байхад л болно. Зангарагтай хүний хийх ажил мөн боловч улстөрчдийг энэ байгууллагад оруулж хэрэггүйг монголчууд харахаараа нэг болсон. Сэдэв рүүгээ эргээд ороход прокурорт дандаа шударга хүн байдаг, гаднаас тавибал хонгилчин, рэкэтчин оччихно гэж ямар чөтгөр нь шивнээд байгаа юм бэ. Прокурор, шүүхийн байгууллагын нэр хүнд, тэнд ажиллагчдийн тухай сэтгэгдлийг гудамжинд гараад таарсан эхний хүнээс л асуу. Хууль шүүхээр явж байсан хүн бол шууд л хэлээд өгнө. Юу гэвэл “Шударга бус юм билээ” л гэх байх даа. Монголчуудын шүүх, прокурорт итгэх итгэл алдарсан шалтгаан бол тэнд ажиллаж байгаа албан хаагчид нь өөрсдөө юм. Тэгээд тэндээс нь хүн тавиад шударга болох уу.
Салбартаа удаан ажилласан хүн шударга болдог уу эсвэл ажил албан тушаалынхаа хэмжээг мэдэрч мэргэшдэг үү? Уг нь одоо энэ асуудал дээр Хуулийн сайдаар ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ дуу хоолойгоо илэрхийлэх ёстой юм. Үүнд нам, хар хамаа байхгүй. Тухай нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийнхөө ажилласан хугацаанд цагдаагийн байгууллагад салхи оруулах гээд яаж баларлаа. Өнөө цагдаагийн хурандаа нар нь тагнаж чагнаад, хүүхэн шуухны хэрэгт хийгээд баллаагүй юу. Аль нэг салбарт салхи орохгүй бол ямар аймшигтай бугладгийг Х.Тэмүүжин сайн мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ дуугүй сууж байгааг нь “нөгөө нам” гэсэн өнцгөөс л харах хэрэгтэй байх. Сөрөг хүчин нь сөрөх ёстой гэж боддог, Ерөнхийлөгч сошиал давлагаанд автаж хуумгай шийдвэр гаргаж чиглэл өгдөг байдлаараа бид ч цаашдаа их юм дуулна даа.
За өөр талаас нь харья. Одоо ихдээ 500 орчим прокурор салбартаа ажиллаж байгаа байх. Хуулийн салбарыг бүхэлд нь аваад үзвэл багадаа таван мянган мэргэшсэн хүн бий. Хаанаас нь албан тушаалд хүн шалгаруулж томилбол илүү чанартай болох вэ. Олон хүний дундаас сонгож авах нь зөв биш үү. Хуулийн сургуулийн багш нар ч горилох ёстой шүү дээ. Ийм л өөрчлөлт хийхийг сая зогсоочихлоо гэсэн үг. Цөөхөн хэдэн прокурор дундаас дарга, орлогчийг нь сонгох явдал гарахад түүнд очихыг хүссэн хүн юу хийх вэ. Өнөө улстөрчидтэй чинь гудамж талбай, гэр оронд нь уулзаад “Би таны нутгийн чинь дүү байна. Хэний толгойг авчруулах вэ. Царан дээр тавиад ирье” гэж амлаад “Манай байгууллагын тэр чинь тэрний хүн” гээд яс хаяад давхичихгүй юу. Бодмоор л юм байсан байгаа биз?” гэсэн юм.








За яс юман дээр өмгөөлөгч, прокурор хоёрыг харьцуулбал хэн нь шудрага ёсыг хамгаалахаар зогсож байгаа бол, өмгөөлөгч хохирогчийг өмгөөлөхдөө яллагдагчийг хориод өг, ахиухан ял оноогоод өгөөч гэдэг, шүүгдэгчийг өмгөөлөхдөө наад хүн чинь гэмгүй, яагаад хориод байгаа юм гаргаад өгөөч, хохирогч худлаа ярьж байна гээд хоёр өөр дүрд тоглодог. Аль дүрд орохыг мөнгө шийднэ.
Гэхдээ зүв зүгээр нэг шударга өмгөөлөгчийг Прокурорын даргаар тавьж харагдаач сайхан авах юм аа. Угаасаа ойлгомжтой олон жил ор хөнжилдөө хууль засаж ирсэн хүний захиалга шүү дээ.
Прокурорууд шударга гэвэл худлаа. Сагсайг л хар л даа. Нөхрийг нь шоронд хийж, авгайг нь хүчиндэж байсан. Эрх мэдэлдээ сагсуурсан ийм хүмүүс хууль шүүхийг унагах нь мэдээж. Нөгөө талаас Дорлигжав гэж пздаг бас хар. Ялгаагүй. Тэгэхээр Үндсэн хуулиа л өөрчилж хууль шүүхийг ард түмний оролцоотой болгохгүй бол өөр арга байхгүй.
Ганц хоёр хүний хийсэн үйлдлээр системийг дүгнэж болохгүй. Шудрага ёсыг тогтоохоор ажиллаж байгаа олон аавын хүү, ээжийн охин байгаа шүү. Тиймдээ ч гэмт хэргээ тавьж туугаад зарим нэг улс орон шиг гудамжинд гарахаас аймаар болчихоогүй байна.
2 намд гэр бүлээрээ үйлчилдэг хуульч нэртэй баярсайхан та 2 болмоор бга юм уу тэ
Хууль санаачлагч нар нь өөрсдийн хүнээ ерөнхий прокурорт зүтгүүлэх гэж үзээд хууль хулгаылах гэж байгаад баригдаад энэ мэтийн нөхдүүдээр юм бичүүлээд яанавэээ
Хуццан пиздис вэ. Рарин ч улс төрч Дорлиг, цагдаа Энх-Амгалангийн үед прокурорын байгууллага нэр нүүрээ барж, улс төрчдийн нохойд барьдаг мод болж байсан. Дотроосоо хар залуу жоохноосоо ажилласан хүн нь ЕП болохдоо ядаж л байгууллагынхаа сайн сайхны төлөө, ажилтнуудынхаа хөгжил дэвшил, нийгмийн байдлыг дээрдүүлэхээр нэгэн сэтгэлээр тууштай ажилладаг юм шүү. Харин гаднаас нүүдэллэн ирсэн нүүдлийн шувуучид чинь хуу хамж болох юмыг хуу хамж, хэрэг наймаалцаж, өөрсдийнхөө үр хөврөл болгож ямар ч шалгалт шүүлэггүй хувийнхаа сургуулийг төгссөн хүүхдүүдийг, цагдаачингуудаа шургуулан үлдээсэн байсан.