#Шууд: Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д албан ёсоор хандахаар боллоо...

Б.Цэрэнлхам охины ээж н.Бадамцэцэг: 

- Охин маань өнөөдрийн байдлаар сэхээн амьдруулах тасагтаа хэвтсээр байна. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн аппаратгүйгээр амьсгалж эхэлсэн. Тиймээс гадагшаа явж эмчлүүлэхээр  хандив цуглуулж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн охиныхоо төлөө бус хорт хавдраар шаналж байгаа хүүхдүүдийн төлөө маш олон хүмүүстэй уулзлаа. Гэтэл ХНХ-ын сайд А.Ариунзаяатай уулзахад олны хүрээнд хамар ярьлаа гээд бараг хөөж гаргасан. Би гомдсон. 

-  Монгол улсад 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбартаа яам, төр засаг аль аль нь анхаарал хандуулж чадахгүйгээс болж хүүхдүүд хохирч эхэллээ. Жирэмсэн эхчүүд есөн сарын турш үзлэгт хамрагдаж, эрүүл хүүхэд бойжуулсан ч төрөөд гажигтай болж, хорт хавдраар өвчилж байна.  Өчигдөр эх үрсийн баяр болж талбай дээр маш том тайз засаж, сайд дарга нар нь бүгд хүүхдээ нэгт тавина гэж ярьлаа. Гэвч бодит байдал дээр Монгол Улсад эмнэлгийн салбарыг тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй болсныг бид харж байна. 

- Гэвч надад төр төмөр нүүрээ харуулсан. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо муугаас өвчиндөө шаналсан энэ олон хүүхэд хандив гуйгаад зогсож байна. Өнөөдөр нарийн эм тариа, тоног төхөөрөмжийг Монголд олох хэцүү. Иймд миний бие энэ олон хүүхдүүдийн эрх ашгийн төлөө НҮБ-д өргөдлөө гаргахаар болсон. Би үхтлээ энэ хүүхдүүдийн төлөө явна.