#ШУУД: ЖҮЖИГЧИН АЛТАНШАГАЙ, ТӨВШИНТӨР БОЛОН "NICE MONGOLIA" ХХК-ИЙ ЗАЛУУС ГССҮТ-Д 10 ШИРХЭГ ТЭРГЭНЦЭР ХАНДИВЛАЖ БАЙНА...

 Жүжигчин Г.Алтаншагай:

- Гэмтэл гэдэг хэлж ирдэггүй. Тиймдээ ч Гэмтлийн эмнэлэг маш их ачаалалтай, эмч нар нь цаг наргүй ажилладаг хүмүүс байдаг. "NICE MONGOLIA" ХХК-ийн захирал Даваабаатар  БНСУ-д үйлдвэрлэсэн 10 ширхэг тэргэнцэрийг ГССҮТ-д хандивлаж байна. 

"NICE MONGOLIA" ХХК-ийн захирал Даваабаатар: 

- Би БНСУ-д ажиллаж, амьдардаг. Гурван сарын өмнө Монголд байхдаа хөлөө гэмтээсэн. ГССҮТ-д хандахад надад эмзэглэл төрсөн. Тиймээс бага ч болов тус нэмэр болох үүднээс БНСУ-д үйлдвэрлэсэн 10 ширхэг тэргэнцэр хандивлахаар шийдвэрлэсэн. 

ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах: 

- Манай эмнэлгээр өдөрт 500 хүн үйлчлүүлдэг. Зарим ачаалалтай үед 100 хүн зэрэг үйлчлүүлдэг. Ийм үед тэргэнцэр ихээхэн шаардлагатай байдаг. Нэн чухал хэрэгцээтэй хандив өгч байгаад талархалтай байна.