Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө газар хөдлөлт болжээ. Тодруулбал  Ханх  сумын  төвөөс баруун урд зүгт 42 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт өглөөний 10.17 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Сануулахад, Ханх сум орчимд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан юм. Энэ газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн билээ.