Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Хурлын үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг шүүх хурлын зарим хэсгийг хаалттай явуулах санал гаргажээ. Тодруулбал яллах дүгнэлт унших хэсгийг бүхэлд нь нээлттэй сонсгож бусад хэсгийг хаалттай горимоор явуулах санал гаргахад шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хурлыг нээлттэй хэлэлцэхээр болсон байна.
Гэхдээ шүүх хурлын явцыг нээлттэй дэлгэцээр бичлэг үзүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь гэрчүүд шууд бичлэгийг үзээд сууж байгаа учраас бичлэгийг хаахаар болсон байна.
Шүүх хурлыг нээлттэй явуулах үед хохирогчийн ар гэрийнхэн нь ажиглагчаар оролцох боломжтой байдаг бол хаалттай тохиолдолд ийм боломж байдаггүй аж.


MGLiin 3 say irgen amidrah erh.avah estoi tsalin tetgeveree hulgaichuudad bulaalgaad.elen zelmen.emhii hytadiin mahand hordoj bhd shuuh huulichid n SU.Undarmaa.JDU.HHB hergiig ingeed shiiddeg bolchoosoi.1 hun hohorooson iim bga uom chin 3 say huniig hohiroisong Tsaaziin yl egeh bhdaa.
Нээлттэйгээр барахгүй дахилтгүй шуурхай шудрага шийдээсэй