Одоогоос хорь гаруй хоногийн өмнө БНСУ-д нуруу нугасны хавдраа эмчлүүлж байсан Э.Анандын хүүгийн хорт хавдар дахисан гэх таагүй мэдээг түүний ээж Ц.Даваа манай сайтаар дамжуулан мэдээлж байсан билээ. Хэдийгээр тэрбээр "Ард түмнээсээ дахин хандив гуйна гэхээс сэтгэл шимширч байна" гэж мэдэгдсэн ч сайхан сэтгэлт иргэд хандивын гараа сургасаар байна. Э.Анандын дараагийн эмчилгээний зардалд 300 гаруй сая төгрөг шаардлагатай ч одоогоор 45 сая төгрөг цуглажээ. Хүүгийн ээж Ц.Даваагаас хандив болон эмчилгээнийх нь талаар тодрууллаа.
- Хүүгийнх нь биеийн байдал ямар байна?
- Бид хоёр Монголдоо ирээд бараг сар болж байна. Өнгөрсөн хугацаанд хүү овоо гайгүй байсан. Гэвч ойрноос хямраад эхэллээ. Өчигдөр халуураад, бөөлжсөн. Өнөөдөр ч гэсэн халуураад л байна. Хамаагүй эм тариа өгч болохгүй болохоор өвчин намдаах эмээр л аргацааж байна.
- Эмч юу гэж байна?
- Ирснээсээ хойш Эх нялхсын эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа. Өвчнийх нь шинж тэмдэг илэрч эхэлж байна гэсэн. Санаагаар болдог бол хурдхан л эмчилгээндээ явчихмаар байх юм.
- Одоогоор хэдэн төгрөгийн хандив цуглаад байна?
- Үнэхээр аргагүй байдалд ороод л дахин хандив зарласан. Үүнийг ард түмэн минь ойлгож, тусламжийн гараа сунгаж байгаад талархаад ханашгүй. Дэлхийн олон улс оронд амьдардаг монголчуудаас эхлээд хүүгийн маань үе тэнгийн хөөрхөн хүүхдүүд хүртэл боломжийнхоо хэрээр хандив өгч байна. Одоогоор нийт 45 сая цугласан. Мөн Батмягмар гэх сайхан сэтгэлт хүн 250 сая төгрөгийн үнэ бүхий эмээл хазаараа хандивласан. Шууд худалдаад авчих хүн тэр бүр байдаггүй болохоор сугалаа зарласан. Хэрэв сугалаа маань амжилттай болчихвол химийн эмчилгээний зардал босчих болов уу гэж найдаад л сууж байна даа.
- Хаанахын ямар эмнэлэг сонгосон бэ. Эмчилгээний зардал нь ойролцоогоор хэдэн төгрөг болохоор байна?
- Турк улсын Medical par Bahcelievler гэдэг эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр болсон. Эхний удаад 2 удаа химийн эмчилгээ хийнэ, тэр нь 30 мянган ам.доллар гэсэн санал өгсөн. Дараа нь чөмөг суулгах мэс засаг хийгдэнэ. Гэхдээ түүнээс өмнө дүүгийнх нь чөмөг таарах эсэхийг шинжилнэ. Хэрэв таарахгүй бол Туркээс донор олно. Тэр нь ойролцоогоор 75 мянган ам.доллар болох юм билээ.
- Хэзээ явахаар төлөвлөж байна?
- Үнэндээ хэзээ л бол хэзээ явчихмаар л байна. Нэлээн цаг хугацаа алдчихлаа. Ямартай ч ойрын хэд хоног визээ хөөцөлдөж байна. Турк улсад хүү бид хоёр 30 хоногоос дээш хугацаагаар байх учраас заавал виз гаргуулах юм билээ. Эхний ээлжид хоёулаа явах учраас 30 хоног нь болчихвол хүүгээ асрах уу, визээ хөөцөлдөх үү гэх асуудал тулгарна. Тиймээс явахаасаа өмнө энэ асуудлаа шийдчихээд л явмаар байна.








Хөөрхийдөө химийн ийм их эмчилгээ яаж дааж бга юм дээ. Эдгэчих арга байдаггүй юм бх даа.цаад эмнэлэг нь яг үр дүнг нь үнэн хэлдэг юму мөнгө харж хүүхэд тамлаад бну.тэр пепдит хавдартай хүн эдгэсэн гээд бх юм үнэн бол уулгаад үзээч.
Hvn muutai hvmvvs bh ymaa bytshan zvrh shvv dee hatuu setgeltei yma
ЭМД ГХЯ gh met deesheege johon handaach odoo..Uvdsun huuhduud zunduu bn.Ehleed yvahdaa yagad tiim unetei emneleg songodiin be.Tegeed ter emneleg hiih ymaa bugdiig n hiisen.Tegsen bhd ter emneleg hulhidtsan ym shg yriad bsn ter chn taalagdagui shu..Hulhiduulsan bolj ard tumend uruvduuleh gj bgam shg sonin dur turh haragdsan shu ymr site der bilee anh yvahda handsan site geluudee
Tenegt
Bolij vz genee chi bol anand hvvgiin etsegiig bulaaj awch suusan shulamiin tanil tal bh aytaihan bgaarai pizda min chamshig yumnuud mungunii tuluu bol vr hvvhedee ch zarna medvv olon yum hutsaj bj zurga hurguteige niitlegdew medvv nohoi min mini medh anand hvvgiin eej bol jinhen eh hvn shvv gulgu min aytaihan bgaarai
icheech
Hetsvvv ni be idgej ogohgvi itgelee bitgii aldaarai
Хөөрхөн хүү нь эдгэрнээ. Битгий итгэлээ алдаарай.
Hvv haluuraad ehelsen bol mash naidvargui bolj bgam bn daa. chadlaara handiv hiinee.
Erguu awgai we
Zaawal ingj heleh hereg bgamuu
UIH-iin gishuun Unurbolor EMY nd 550 000 am dollar ugsniig emch suvilagch nariin surgaltand zartsuulah ym gene. Bainga l surgalt nereer emch suvilgch naraa gadaadad zugaaluulj shand ni songuulid suudal avdag busarmag argaa bolimoor ym. Tuunii orond iim ami amidral guisan bytshan ursed zoriulaach. Emch nariigaa surgaltand yvuulsnaar saijirdag baisan bol uls ornooroo uvchlul endegdleer delhiid terguulehgui l baih bailaa.
Uu yanar muuhai yum be. Yadaj tonog tuhuurumjuu awchihsan bol
Больж үз амташсан хэрээ минь
Chi vrtei jvn mun vv
Заваан хогоо, чамд ийм юм тохиолдвол чи яах вэ
Eh hun uriinhee tuluu etssee hurtel gawna shuu dee. Yamar idej uusan bish huuhdiinhee emchilgeend l zartsuulaa bailgui. Taalagdahgui bol orhichihno l biz de
Тэнгэр өршөөг энэ тэнэгийг
Ямар муухай юм бэ хүн мөн үү. Өөрөө зовлон өвчин ямар бдгийг мэдэхгүй бх.
Аргаа барсан ээж байна.Ямар тэнэг амьтан бэ чи.
Bitgii shaa ats min alii shuu
Uuruu Bair orontoi bj huudee zohitsuulj zaraad bas boloh l baimaar
Ymr aimr humuus gheeree iim bdg bnaa
zeeliin bair
Чи бид хоёр таван төгрөг өгч тусалж чадахгүйгээс хойш чимээгүй л сууж байя. Хүний амьдралыг зааж зааварлах, шүүх хэрэггүй ээ.