Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.06.08/ 09.00 цагт товлосон. Шүүх хурал яг одоо хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн 14:00 цаг хүртэл түр завсарлаад байсан юм.
Үдээс өмнөх шүүх хурлын үеэр Н.Түвшинбаярын өмгөөлөгч хохирогчийн талд 2 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээ мэдэгдсэн билээ.
Өмгөөлөгч Л.Данзанноров:
- Хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 363,446,949,000 төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна. Хоёрт, хохирогч талын сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх зарим баримтуудыг гаргаж өгч байна. Цаашдын амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу гэсний үндсэн дээр өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь тодорхой барьцаанд байснаас чөлөөлж , хохирогчийн талд өмнө нь төлсөн нөхөн төлбөр дээр нэмж төлөх боломжтой гэдгээ илэрхийлж, эдгээр баримтуудыг гаргаж өгч байна .
- Олимпын аварга Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-р зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Хэрвээ энэ зүйл ангиар буруутай гэж үзвэл 12-оос 20 жил эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ. Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч хүндрүүлэн үзсэнтэй санал нийлэхгүй байна. Шинжээчийн дүгнэлт болон бусад эд мөрийн баримтаар хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэдэг байр сууринаас мэтгэлцэнэ гэх байр суурийг илэрхийлж байсан билээ.







Ийм этгээдийн үйлдсэн хэргийг хүндрүүлэн үзэх шалтгаангүй гэдэг үг амнаас нь гардаг монгол хүн байдаг л юм байна
Tuvsheegiin umguulugch tun zuv bair suuritai baigaa yum bn da. hohirol deeree nemj 2 ul hudlukh ugch bgaam bn. ur huuhduudiig ni tsaashdaa harj handaj yavahaa medej bga bailgui dee. hoeulaa l hairan bn