Согтуу иргэн явган зорчигчийг мөргөж, аминд нь хүрчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим СХД-н 7-р хороо 67-р сургуулийн урд замд Б жолоочтой Кантер маркын автомашин явган зорчигч 40 орчим насны эрэгтэйг мөргөж зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас явган зорчигчийн амь нас хохирсон байна.
Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн байгууллагаас явуулахад жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурлын хэмжээ нь Др:0.28% гарчээ.
Иймд хөдөлгөөнд оролцогч та бүгд өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг анхаарч өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу...!








Iim caseuud deer yaliig n tultal n uguud hatuu shiitgeltei baih heregteidee
Согтуу жолоочын талаар сайн сурталчилдаг шигээ авах арга хэмжээг маш чангаруулаж харин энэ тухай бас нийтэд мэдээлээч,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхөдөд захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авч оромддогоо болилдоо,өөрөө санаачлаад мэдсээр байж архи уугаад машина техник барина гэдэг бол архи уучихаад гудамд салгалаж яваа хүнээс нийгэмд учруулах хор хохирол нь асар их байдаг тул арга хэмжээгээ чангалаач,согтуу явган хүнд ардаг арга хэмжээ авчихаад тэгээд л олон түмэнд магтаж байгаа юм шиг нэг их зарладагаа болилдоо