Гадны хөрөнгө оруулалттай компани л гэвэл автоматаар тахин шүтэж, байдаг бүхнээ барьж гүйдэг “монгол” зан, одоо байгаадаа сэтгэл ханадаггүй оройгүй шуналаасаа болж мөнгөө хэд дахин өсгөнө гэсэн “тэнэг” сэтгэлгээгээр Монголчууд бүр дэлхийд алдаршиж, хохирч ханахгүй ард түмэн гэлтэй. Өөрсдөө очиж хамаг мөнгөө өсгөнө гэж луйвардуулсан хүмүүсийг юу ч гэхэв дээ. Хөвсгөл аймагт гараад байгаа “Бэлтэс мөрөн” сүлжээ энэ хаврын турш сошиэл орчинд олны анхаарал татаж байна. Бүгд Найрамдах Кабо-Верде улсын хөрөнгө оруулалтын еврогоор тооцож урамшуулал авдаг гэх сүлжээнд хүртэл очоод орчихсон иргэд байх юм. Кабо-Верде гэж ямар ч улс байдаг юм, ядаж хайж үзсэн юм болов уу? Хаана байдаг ямар улс юм? Аль хэдийнээ очоод арав хориороо нийлээд мөнгөө залилуулчихсан байх юм.
Саяхны алдартай жишээ, шүүхээр шийдэгдсэн эрүүгийн томоохон хэрэг байгаа шүү дээ. Казахстаны иргэн Маженов Марат, Монгол улсын иргэн Э.Оюунчимэг нар нийлж 1000 орчим иргэнийг хам хэрэгтэй болгож, 12 мянган иргэнийг залилж 26 тэрбумын хохирол учруулаад, өдий хүртэл хохирогчид нь 5 жил орчим хохиролоо барагдуулаагүй байгаа. Нөгөө Казахстан нь 2018 онд Монголын хилээр гарч зугтаагаад, одоо хүртэл ор сураггүй. Нэг Монгол эмэгтэй эрүүгийн хуулиар ял шийтгүүлээд, 954 иргэнийг хам хэрэгтнээр татаад бөөн л юм болсон. Тэгэхэд л хашрахгүй, сэрэмжлэхгүй, болгоомжлохгүйгээр гадны өөр сүлжээнд аль хэдийнээ очоод орчихсон, ойр тойрны хүмүүсээ уруу татаж, хэдэн төгрөгийг нь залилуулчихсан хэргүүд ар араасаа гарч ирсээр байна. Бүр инээдтэй нь
Пирамидын луйвар буюу Итали, Америкаас гаралтай “ponzi” схемийг дэлхий нийтээр хориглосон байхад л Монголчууд өнөөдөр ч хохирсоор л сууж байна. Бүр гадны сүлжээний залилангийн мэргэшсэн хүмүүс Монголыг онилчихоод сууж байдаг гэдгийг иргэд ер нь мэддэг юм болов уу? Сүлжээний залилангийн асуудлууд дээр ар араасаа Эрүүгийн хэрэг үүсч, эд хөрөнгөөс гадна сэтгэл санаа, цаг хугацааны хохирол амссан мянга мянган иргэд бусаддаа анхааруулж болгоомжлуулсаар байхад л нэгээс гараад нөгөө сүлжээ рүү хөтөлцөөд явдаг Монголчуудыг залилаад бүр амташчихсан гадныхан байсаар л байна. Нэг сүлжээнд очоод орчихоороо ах дүү, хамаатан садан, ойр дтны найз нөхөд, аав ээж гээд эргэн тойрныхоо хүмүүсийг давхар хохироодог “тэнэг монгол” зангаа хэзээ болих вэ? Гадны хөрөнгө оруулалттай, өгсөн мөнгөө 100-1000 дахин нугалж явдаг компани л гэвэл заавал судалж бай. Хүнд зүгээр л мөнгө өгөөд, ашиг хүртээгээд байдаг тийм бизнес гэж дэлхийн хаана ч байхгүй. Монголчууд ядуу ядуу гэх хэрнээ ямар ч их мөнгөө сүлжээнд залилуулж ханадаггүй улс вэ. Ганцхан жилийн тоо харахад л ЦЕГ-т шалгагдаж байгаа пирамидын луйврын хэргийн хохирол 110 тэрбумаар яригдаж байна. Энэ мөнгө чинь ихэвчлэн гадагшаа гараад явчихсан эргэж хэзээ ч олдохгүй гэдгийг хэзээ ухаарах хүмүүс вэ? Сүлжээнд оруулаад ашиг өгөе гээд байгаа хүмүүсээс холхон бай, анхааралтай бай, сэрэмжтэй бай. Албатай юм шиг шуналаасаа болж мөнгөө аваачиж өгч хохирчихоод дараа мянга гомдол гаргаад, уйлаад яваад байх шаардлага байхгүй. Цэвэр таны ухамсартай холбоотой гэдгийг л сануулах гээд байна.








Бүүр нэг элсүүлэх гээд зүтгэхийг нь яана.Зөвшөөрөхгүй болохоор уурлана.найз нөхөдөө ч больсон хүмүүс бнаа бна
Zow2