Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг өнгөрсөн 4 дүгээр сарын 19-нээс эхлэн цагдан хоригдож буй. Энэ долоо хоногийн эхээр тэрбээр батлан даалтад гарчээ. 

Өнгөрсөн пүрэв гараг буюу энэ сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.

Улмаар өнгөрсөн даваа гарагт дээрх захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргасныг Шүүхийн ерөнхий шүүгч хянаад шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. 

Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, батлан даалтад гаргажээ.