​ Иргэний оршин суух бүртгэл ЦАХИМЖЛАА

Б.Ариунзаяа
2022/06/16

Монгол улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн.

Орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ялгаатай байдал, ажлын байрны олдоц, суурь нийгмийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжээс шалтгаалан иргэд төв суурин газрыг зорьсоор байна.

Статистик тоон мэдээллээр жилд дунджаар 60 мянга гаруй иргэд орон нутгаас нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж  байна.

НҮБ-ын Шилжилт Xөдөлгөөний Байгууллагын судалгаагаар иргэд шилжин суурьшсан газартаа оршин суух бүртгэлээ хийлгэдэггүй бөгөөд багагүй хувь нь иргэний оршин суух бүртгэл хийлгэх нь дэндүү төвөгтэй гэж үздэг аж.

 Иймд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар хамтран иргэний оршин суух бүртгэлийг цахимжуулж, И-Монголиа системд нэгтгэлээ.

Оршин сууж буй газраасаа нийгмийн суурь үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээ авах эрх нь иргэний оршин суух бүртгэлд үндэслэдэг тул энэхүү үйлчилгээ цахимжиж, иргэдэд ойртож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна