С.Бямбацогт: Хууль батлагдсанаар тусгай зөвшөөрлийн тоо 1600 -аас 360 болж 5 дахин буурлаа

Админ
2022/06/17

Зөвшөөрлийн тухай  хуулийг баталсан талаар мэдээлэл өгч байна. Хуулийг баталснаар төрөөс одоо олгож буй зөвшөөрлийн тоо 5 дахин буурна гэж хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- ААН болон албан байгууллага, иргэдийн нуруун дээрээс нэгэн том ачаа авсан чухал хуулийн төсөл батлагдлаа. 2002 онд анх Тусгай зөвшөөрлийн хууль баталсан. Энэ үед 200 орчим Тусгай зөвшөөрлийг төрөөс олгодог байсан бол 2014 онд 1400 хүрсэн. Яг өнөөдрийн байдлаар төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоо 1600 -д хүрсэн байна. 

- Тусгай зөвшөөрөл авахын тулд ААН иргэд маш их хүнд сурталтай учирч, авлигал өгөхөд хүрдэг байсан. Тиймээс 2019 онд Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг санаачилж, УИХ 4 дэх жилийнхээ нүүрэн дээр баталлаа. Хууль батлагдсанаар тусгай зөвшөөрлийн тоо 1600 -аас 360 болж 5 дахин буурна. Өөрөөр хэлбэл төрийн хүнд суртал, дарамт, шахалт энэ хэрээр буурна гэсэн үг. Мөн хуульд зөвшөөрөл авна гэж зааснаас бусад нь чөлөөтэй. Хүний амь нас, эрүүл мэнд, байгалийн нөөц баялагт хохирол учруулах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал дээр л төрөөс зөвшөөрөл олгоно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.43
    2022/06/18

    уг нь зөв залуу даанч.. нэг тэрбумаар 4*6 суурь цутгаж идсэнээс хойш хүн биш болчихсон.. одоо эрдэнэбүрэнгээс сая сая $ идэх гээл үхэлдэж байгаа !! шулам болчихсон !

    Хариулах
  • 202.9.46.232
    2022/06/18

    баярлалаа мундаг шүү. Олон тийтийн төлөө их юм хийх юм

    Хариулах