Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Админ
2022/06/20

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2731 хэрэгт хяналт тавьж, 315 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Хүүхдийн эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 93, Авлигын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 13, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2022/06/22

    1000 хүүхэн хүчиндсэн Анандбазартаа арга хэмжээ хэзээ авах вэ?

    Хариулах