#ШУУД: Стадионд болох “Харанга, Никитон, Камертон” хамтлагийн нэгдсэн шоу тоглолтыг наадмын бэлтгэл ажилтай холбоотойгоор цуцалсан асуудлаар тус хамтлагийнхан мэдээлэл хийж байна.

Камертон хамтлагийн гишүүн Д.Мэндбаяр: 

- Энэ сарын 24-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдоод байсан "Камертон", "Никитон", "Харанга" зэрэг хамтлагуудын хамтарсан "The night with us" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох байсан.  Гэвч наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан цэнгэлдэхэд болох тоглолтыг цуцаллаа. Тиймээс тоглолтоо Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркд хийхээр боллоо. Аливаа зүйлийг эерэг талаас нь хармаар байна. Харин ч зохион байгуулалтын талаас нь харвал илүү аятай орчинтой тоглолт болохоор байна гэж харж байна.