УУХҮЯ: Ашигт малтмалын тухай хууль 150 гаруй хийдэл, 260 давхардалтай байна

Б.Ариунзаяа
2022/06/23

"Өмнөговь болон говийн бүсийн уул уурхай ил тод байдлын тухай чуулга уулзалт" Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна. 


УУХҮЯ-ны Судалгаа хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга  Б.Дэлгэржаргал:  

- Эрдэс баялгийн салбарт дэлхий дахинд 2050 онд гэхэд өнгөт болон хар металлийн хэрэгцээ 6,7 дахин нэмэгдэх тооцоотой байна. 

- Литигийн ордууд нөөцөө бүрдүүлээд явж байна. Цаашид нүүрсний хэрэглэгээ буурах төлөвтэй байгаа ч ойрын болон дунд хугацаандаа буурахгүй. Гангын хэрэгцээ өндөр байна. 

- Уул уурхайн салбар төсвийн 29 хувь, экспортын 93 хувийг бүрдүүлж байна.  

- Эрдэс  баялгийн салбарт баримтлах бодлогыг 2020 онд баталсан. Энэ бодлогоор баялгийн үнэлгээгээ хийе, Монгол улс чухам ямар баялагтай гэдгээ тодорхойлно. Монгол Улсын хэмжээнд 50.000 геологийн зураглал 40 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 60 хувьд нь ямар баялаг байгаа вэ гэдгээ мэдээгүй байгаа гэсэн үг. 

- Олборлолтод технологийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг Ашигт малтмалын хуульдаа тодорхой тусгах шаардлагатай. 

- Ашигт малтмалын тухай хууль өнөөдрийн байдлаар 260 гаруй давхардалтай, 150 гаруй хийдэл буюу зөрчилтэй байна. 

- Анх батлагдснаас хойш 290 гаруй нэмэлт өөрчлөлт орсон. Нэг хуулийн заалт гарах гэж 4-5 шат дамжлагатай байна. Шинэчилсэн найруулгаар уурхай эхлэхээс эхлээд хаагаад нөхөн сэргээх хүртэлх явцыг тусгасан. Өнөөдрийн барьж байгаа хуульд үүнийг ерөнхий байдлаар тусгасан байдаг. 

- Хүнд үйлдвэрийн тухай хуулийг өргөн барьсан, сайжруулах асуудал бий.

- Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуульд дэлхийн зах зээлийн үнээр борлуулах буюу 3 дахь хөршид шударга, тэгш өрсөлдөөний зарчмаар борлуулахаар тусгасан. 

- Баялгийн салбараас олж байгаа орлогоо хэрэггүй зүйлд зарцуулдаг гэх шүүмжилдэг. Тиймээс  Үндэсний баялагийн сангийн тухай хуульд Ирээдүй өв сан, Хөгжлийн сан байхаар заасан.  Хөгжлийн саннь Эрдэнэс Монгол компанид түшиглэнэ.

- Үндэсний баялагийн сан нь тодорхой өгөөжтэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ, хуримтлал үүсгэнэ. Дотооддоо бусад салбаруудаа дэмжинэ, санхүүжилт хийнэ.

- Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогийн хүрээнд 13 төсөл хэрэгжүүлнэ. 2022-2030 он хүртэл хэрэгжинэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.168
    2022/06/23

    Иймэрхүү хууль гараад байгаа нь янз бүрийн лобби УИХ дотор байнга байгаатай л холбоотой. Нөгөө талаар УИХ -н гишүүд хууль тогтоох үйл ажиллагаанд анхаарал сэтгэлгүй хандаж байгаатай болон мэрэгжлийн бус хүмүүс хууль боловсруулах батлах үйл ажиллагаанд оролцож байгаатай холбоотой.

    Хариулах