“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун өнгөрсөн 4 дүгээр сард бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулсныхаа төлөө  их хэмжээний хахууль авч байх үедээ үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж, дайчлан баривчилсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 3000 ам.доллар бусдаас авч байгаад баригдсан гэх. 

Тэгвэл өнөөдөр Багануурын уурхайн ТУЗ-ийнхөн  өнгөрсөн 2 сарын хугацаанд эзэнгүй байсан гүйцэтгэх захирлынхаа томилгооны асуудлыг шийдэхээр хуралдаж байгаа аж. Харамсалтай нь, нэлээд дээрээс шийдэлтэй шаардлага хангахгүй "цүнх баригчийг" улс төрийн квотоор хоёр дахиа зүтгүүлж, мордохын хазгай болж буйд уурхайчид нь эсэргүүцэж байна. 

Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийнхөн өмнө нь МАХН-ын хэрэг эрхлэхийн газрын даргаар ажиллаж байсан Н.Уламбаярыг гүйцэтгэх захирлаараа томилохоор АТГ-т ханджээ. Улмаар АТГ-аас түүнийг шаардлага хангахгүй гэж үзэж ТУЗ-д албан бичгээр мэдэгдсэн байна. Гэвч  Багануурын ТУЗ -ийн гишүүд дахин Н.Уламбаярыг зүтгүүлж, улс төрийн шахаагаар томилохоор улайрч байгаа аж. 

Учир нь Н.Уламбаяр нь уурхай удирдах нь байтугай жижигхэн компани ч удирдаж үзээгүй, төрийн ажил ч хийж байгаагүй улс төрийн цагаан гартан гэх.  Ямартай ч Багануурын ТУЗ ямар шийдвэр гаргахаас Багануурын уурхайг алах уу, аврах уу гэдгийг шийдэх нь. 

-