Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын талбайд кран унасан ослын талаар болон цаашид урьдчилан сэргийлэх асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Учир нь өнгөрсөн долоо хоногт "Барилгын талбайд гарсан эмгэнэлт ослуудын шалтгаан нөхцөлийг үнэн зөв тодруулж, хохирогчдын гэр бүлд болон олон нийтэд бодит мэдээллийг хүргэн, хууль эрх зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээр МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэг гаргажээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
- Өнгөрсөн долоо хоногт Номин Реалтор ХХК-ийн барьж буй "Силк Рөүд" 16 давхар орон сууцны барилга дээр өргөгч кран нурсны улмаас хоёр залуу газар дээрээ нас барж нэг хүн бэртсэн. Үүнээс нэг өдрийн дараа Маршал таунд баригдаж байсан барилга дээр өргөгч нурж нэг залуу амиа алдаж, нэг залуу бэртсэн. Дөнгөж сая энэ мэдээллийг хийхийн өмнөхөн суурийн нүх ухаж байсан хоёр залуу суурийн блоконд даруулж нас барсан байна. Мэдэгдэж байгаа нь эдгээр ослууд болж байна. Гурав, дөрөвхөн хоногт таван залуу нас баржээ. Эдгээр ослууд зөвхөн бидэнд мэдэгдсэн нь. Дарагдаж өнгөрсөн маш олон ослууд бий.
- Барилга бүр дээр осол гарч, хүний амь нас авч оддог нөхцөл үүсээд байна.Томоохон барилгын компаниуд ардаа хууль, хүчнээр хамгаалуулсан, хэрэг гарахад дараад өнгөрөхийг оролддог, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр төсөөлдөг хариуцлагагүй байдал тогтсон байна. Үүнээс болж ид хийж бүтээх 18-35 насны хайран сайхан таван залуу гурав хоногийн дотор нас барлаа.
- Барилгын компаниуд хүний амь насаар тоглож, бизнес хиймээргүй байна. Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийгээч. Хяналт шалгалт хийхгүй гэх шийдвэрийг нэг талаас нь харж гаргасан. Тиймээс Засгийн газар, УИХ яаралтай горимоор хуралдаж, эрсдэлтэй барилгуудад онцгой байдал зарламаар байна. Мэргэжлийн хяналт, цагдаагийн газар өргөтгөсөн байдлаар ажилламаар байна. Наадмаас өмнө барилгаа дуусгая гэж байна. Юун хөдөлмөрийн аюулгүй байдал.








50 залуу осолдоно