Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сард "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан билээ. Ингэхдээ тус газраас
Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан хэмээн мэдээлсэн. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн.
Өнөөдөр шүүгдэгч Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ.
Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР








Наад хүнээ сулла.монголын шүүх шударга байж чадлаа юу
uls ornyhoo esreg yavsan oodgui shunaltan, buh nasaar ni horiod ch bagadana.
Ийм юмнуудыг бүх насаар нь хорих буюу буудаж байвал таарна,бусаддаа ч сургамжтай шүүдээ,
Bolioo. Arai l yumaa. Gazar nutgaa zarsan humuusiig buh nasaar ni. Huuli batalsan humuusiig nasan turshid ni horidog bolii