Энэ оны 06 сарын 28-ны шөнө 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ ХЯНАЖ хөдөлгөөнд оролцоно уу.











Салгалсан юмнууд өөрөө өөрсдийнхөө амийг егүүтгэсээр ... , Согтуу эсвэл нойрмог! Нэгэн бол хурд хэтрүүлнэ, шөнийн цагт гэрлээ шилжүүлж ч мэдэхгүй.... Харамсалтай !
Хөдөлгөөний дүрмийн зөрчилд авах арга хэмжээг ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ нэрийн дор хэт сулруулсанаас хойш авто аваар,хэрэг зөрчил,согтуугаар тээвэрийн хэрэгсэл жолоодох явдал үлэмж өссөнд дүгнэлт хийх цаг болсон байхаа