Ө.Дорждэрэм: Оргил төсөл хамгийн сүүлийн үеийн эко ногоон хорооллыг бий болгоно

Админ
2022/06/29

#ШУУД: Гэр хорооллын хамгийн их талбайг хамарсан буюу 24 га газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд эхний барилгуудаа хүлээлгэн өгч байна...

Хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин, Оргил төслийн барилгын удирдагч Ө.Дорждэрэм: 

- Энэ төсөлд 315 нэгж талбарыг хамарсан 24 га газар дээр 3717 айлын орон сууц, сургууль, эмнэлэг цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд байхаар төлөвлөсөн. Мөн эргэн тойронд ногоон хайс бий болгож, чөлөөт талбай ихтэй, усан оргилууртай, хамгийн сүүлийн үеийн эко ногоон хороолол болох зорилт тавьсан. Оргил төсөл инженерийн бүх зураг төслийг холбогдох газруудаар баталж, тендерийн ажил ид дундаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл төсөл цаашдаа зогсолтгүй хэрэгжих боломж бүрдсэн гэсэн үг. Өнөөдөр 40 шахам айл байрандаа ороход бэлэн болсон байна. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

- СХД-ийн арын дэнж дахин төлөвлөлтөд хамрагдаж чаддаггүй. Харамсалтай нь иргэдийн энэхүү хүсэлтийг үгүй хийсэн ААН-үүд олон байна. Харин  Шинэ барилга компани дэд бүтэцгүй буюу хамгийн хэцүү байрлалд хотхон барихаар төлөвлөж, эхний ээлжийн барилгаа хүлээлэн өгч байгаад баяртай байна. Өнөөдөр 126 айлын байр ашиглалтад орлоо. Цаашид 3000 гаруй айлын хотхон баригдана. Удахгүй нийслэлийн зүгээс дэд бүтцийг нь шийднэ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна