Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл аймагт ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн байна

Б.Ариунзаяа
2022/06/29

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

- "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудад хуваарилалт хийж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрладаг ойн ангийг 2 хуваахаар шийдвэрлэлээ. 

- Өнгөрсөн 5 дугаар сарын байдлаар 737 мянган га газарт ойн хөнөөлт шавьж тархсан байна. Ялангуяа Хөвсгөл аймаг 327 мянган га газар хөнөөлт шавжны голомт үүссэн байна. 2021 оны судалгаагаар нийт улсын хэмжээнд 297 мянга байсан. Тиймээс Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2 тэрбум төгрөгийг гаргаж, хөнөөлт шавьжыг утсгах ажилд зарцуулах шийдвэр гаргалаа. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.52
    2022/07/01

    Цагийн сайханд жил бүр хийдэг байлаа цаг цөвүүн болхоор шуналтангууд өөрсдийгөө л ариутгадаг болж

    Хариулах