Б.Бат-Эрдэнэ: Манай улсад өдөрт 1500 орчим жуулчин ирж байна

Б.Ариунзаяа
2022/06/29

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

- БНСУ-д жуулчны визээр очсон манай улсын 23 иргэнийг хайж байгаа талаарх мэдээлэл гарсан. Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. БОАЖЯ энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-  Монгол хүн, монгол хүндээ хайртай баймаар байна. 6 дугаар сарын 22-ны өдөр очсон аялал жуучлалын чиглэлээр очсон 23 иргэний  БНСУ-д байх хугацаа 7 дугаар сарын 20-нд дуусна. Энэ хугацаанд тэдгээр иргэдэд ямар нэгэн хаалт хийх ёсгүй. 

- БНСУ-ын иргэн манайд аялахаар ирлээ гэж бодъё. Эхний хоногуудад үзэх зүйлээ үзчихээд үлдсэн хоногтоо өөрөө хүсвэл аялаж болно. Манай иргэд ч ийм зарчмаар л аялаж байгаа болов уу. Учир нь манай иргэд аливаа гэмт хэрэгт холбогдоогүй. Өөрөөр хэлбэл тэдгээр иргэдийг эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй. 7 дугаар сарын 9,14-ны өдрүүдэд нислэг бий. Ийм үед манай улсын иргэдийг тухайн улсад хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэдэг мэдэгдэл хийх нь маш хариуцлагагүй үйлдэл. Нөгөө талаар Жэжү арлаас эх газар хуу явна гэдэг бараг боломжгүй зүйл. 

- Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ? ... Цаашид хэчнээн жуулчин ирэх төлөвтэй байна вэ?

- Наадмын тасалбар борлуулах ажлыг Нийслэлийн Аялал жуучлалын газар хариуцаж байгаа. Манай улсад өдөрт 1500 орчим жуулчин ирж байгаа гэх албаны тооцоо бий. Энэ бол зөвхөн нислэгээр бус ОХУ-ын талаас автомашинтайгаа орж ирж байгаа аялагчдын бүртгэл орсон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна