Б.Цэнгэл: Буянт-Ухаа спорт цогцолборт ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн төвтэй нэгтгэнэ

Б.Ариунзаяа
2022/06/29

Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: 

Засгийн газар Шинэ сэргэлт бодлогын хүрээнд 2022-2023 онд төрийн өмчит 25 компанийн жагсаалтыг гаргаж,  олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр гаргалаа. Үүнд,

- Монголын хөрөнгийн бирж, 

- Монголын цахилгаан холбоо, 

- Мэдээлэл холбоо сүлжээний газар зэрэг ХК-ийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар олон нийтийн хяналтад оруулахаар шийдвэрлэлээ. 

- 2022 онд Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьчилж, олон нийтийн нээлттэй компани болгохоор шийдвэрлэлээ.  Үүний дараа 2023 оны нэгдүгээр улиралд Монголын цахилгаан холбоо ХК-ийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулах төлөвлөгөө гаргаад байна.

Мөн чиг үүргийн давхардал бүхий улсын үйлдвэрийн зарим газар, компаниудыг татан буулггах, заримыг нь нэгтгэх шийдвэр гаргалаа. 

Тухайлбал, "Монгол улс" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, ХЗДХЯ-ны харьяа байгууллагын ажилчдын хувцас үйлдвэрлэдэг  “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийг БХЯ-ны харьяа “Бөртэ” үйлдвэртэй нэгтэхээр шийдвэрлэлээ.

 - Буянт-Ухаа спорт цогцолборт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 гаруй тэрбум төгрөгийн засвар хийж байна. Засварын ажлын дараа Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалт хийдэг Үндэсний олимпын бэлтгэл сургуулилтын төвтэй нэгтгэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна