СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Toyota Prius 20 маркийн автомашин онхолджээ

Админ
2022/07/05

Энэ сарын 04-ний /2022.07.04/ өдрийн 08 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бэлчрийн энгэр гэх газарт Г /34 настай, эмэгтэй/ жолоочтой Toyota Prius 20 маркийн автомашин онхолджээ. Ослын улмаас зорчигч Ч /59 настай, эмэгтэй/ нас барж, Ч /9 настай, эрэгтэй/, Ц /7 настай, эмэгтэй/, Ц /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдэж цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг замын нөхцөлд тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

#Аажуу_явбал_аяндаа_хүрнэ_дээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна