Буйр нуурт хийлдэг завьтай явж байгаад алга болсон 2 том хүн, 3 хүүхдийг хилийн ойролцоогоос эсэн мэнд олжээ

Б.Ариунзаяа
2022/07/05

Цагдаагийн байгууллагад буюу долдугаар сарын 4-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нуурт хийлдэг завьтай хоёр том хүн, гурван хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй, 22 настай, эмэгтэй, 2  болон 4 настай эрэгтэй, 3 настай, эмэгтэй нарын таван хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна.

Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн .... дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидтай хамтран зохион байгуулж өнөөдөр 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо дөрвөн километр орчимд Монгол Улсын нутаг дэвсгэрт эсэн мэнд хөвж байсныг олсон байна.

Иймд иргэд гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.44
    2022/07/05

    Ёстой тэнэг гэхээс өөр юу гэхэв дээ.Гал усны аюулыг хэн ч яаж ч чалахгүй. Агаар салхинд гарлаа гэхэд зөв зохистой хүүхдээ ч зөв эрхлүүлж хайрламаар юм даа.

    Хариулах
  • 202.126.89.143
    2022/07/05

    Эргүү малнууд үхэх мөрөөрөө үхэхгүй үр хүүхдээ чирж явдаг нь

    Хариулах
  • 192.82.90.129
    2022/07/05

    Ur huuhduudder boddoggui egruu amitad ve.ymarch yum and bolgoomjlol heregtei shuudee

    Хариулах