С.В.Лавро​в​: Олон жилийн өмнөөс Украин улсыг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргасан

Админ
2022/07/05

 ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчлал хийж байгаа билээ. Дөнгөж сая  С.В.Лавров болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  нар хамтарсан мэдэгдэл хийлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын байр суурийг хүргэж байна.

С.В.Лавров: 

- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн хэлцэл маш үр дүнтэй боллоо. Цар тахлын дараа хоёр орны харилцаа бүрэн сэргэж байна. Хоёр орны гадаад худалдаа эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд 30 гаруй хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 45 хувиар нэмэгдсэн байна. 

- Олон улсын нөхцөл байдлын талаарх манай хоёр орны байр суурь ижил байна.  НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүх дүрмийг дээдэлж, тусгаар улсуудын эрх мэдлийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хөгжүүлэх зүйлийг дээдлэх явдал юм.

- Өөрийн зүгээс өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлалаа.  Тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг, бусдын гараар шийдвэрлэх хүсэлтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа.

- Энэ үйл ажиллагааны хамгийн эрсдэлтэй үйл явдал бол сүүлийн олон жилийн хугацаанд Украин улсыг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д аюул занал учруулахад оршиж байгаа.

- Донбасст болон Украины бусад нутгуудад болсон цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаарх мэдээллийг өөрийн зүгээс өгсөн. 

- Украинд болж үйл явдлыг хэрхэн өрнөж байгаа тухай бүх үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь Барууны орнуудын зүгээс үнэн бодит, бие даасан хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна.

- Бусад олон улсын хамтын ажиллагааны асуудлын хувьд НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд мөн түүнчлэн Ази, Номхон далай дахь олон улсын талбарын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

- Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ШХАБ/, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн.

- Монгол Улсын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулах тал дээр хоёр талаас хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт би хатагтай Батцэцэг сайдтай санал нэг байна. 


Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.110
    2022/07/06

    Бүх зүйлтэй танилцаж байгаа. Манай оронд морин ирсэнд БАЯРЛАЛА. Орос Монгол 2 улсын найрамдал өргөжин БАДРАХ БОЛТУГАЙ. Хамт хөгжнөө гэдэг өндөр итгэлтэй бн. Орос орон мандан БАДРАХ БОЛТУГАЙ.

    Хариулах
  • 43.228.129.20
    2022/07/06

    Орос ч тэр Хятад ч тэр боломж л гарангуут Монголчуудыг дарлаж алж жстгах нь тодорхой

    Хариулах
  • 43.228.129.20
    2022/07/06

    Оросын дагуул тоглоомын улс болох эсвэл дайтах . Дайтах сонгож байна. Угаасаа Оросууд боломж гарангуут л биднийг алж буждахаас хойш

    Хариулах
  • 192.82.76.229
    2022/07/06

    Монголчууд бид өөрсдийнхөө замаар явья .. гадаад улсын хэрэгт хошуу дүрэх хэрэггүй. Найрсаг хөрш бвал зүгээр бна. Илт дээрэлхэх дарамтлах хэрэггүй.. залуу үе хурдан хувьсан өөрчлөгдөж бна..

    Хариулах
    • 202.55.188.109
      2022/07/06

      Цаг үе өөрчлөгдөж байна гээд америк хятадыг дагах уу.

  • 66.181.160.7
    2022/07/05

    Орос улс гадаад аюулгүй байдлын асуудал гарснаас энэ дайн гарлаа Уkрайны удирдагч энэ дайныг эхлүүлсэн.Долларын сонирхолтой тул УkраЙНыг НУРААЛЛАА.

    Хариулах
  • 202.126.90.153
    2022/07/05

    Орос улсын дотоод хэрэгт оролцоод хэрэггүй!!! ЗХУ-н бүрэлдэхүүнд байсан Украйн шүү дээ? Дэмжих болон эсэргүүцээд ч хэрэггүй байх гэж бодож байна!

    Хариулах
  • 202.126.90.50
    2022/07/05

    Бeнзин шатахуунаа хааж боолгүй хямдхан үнээр өг гэж наадахдаа хэлсэн юмуу....

    Хариулах
  • 202.126.90.50
    2022/07/05

    Бeнзин шатахуунаа хааж боолгүй хямдхан үнээр өг гэж наадамдаа хэлсэн юмуу...

    Хариулах
    • 103.229.120.156
      2022/07/05

      эхлээд синга биржээс ээ салмаар бна ОУВС заналхийлээд бгаа гэсэн мэдээ яваад бсан

  • 203.91.112.127
    2022/07/05

    Музейн үүдэнд байгаа хэдэн малнуудыг бариад хорихгүй яагаад давраагаад байгаа юм бол оо.

    Хариулах
    • 202.126.88.85
      2022/07/06

      ниигэмшээг үй.бааз.суу рь.байхгүи. хүмүүс.инг

    • 202.55.188.85
      2022/07/06

      Harin tii ulsd gay bolson American i huuheldeinuud

    • 66.181.161.119
      2022/07/05

      Үнэн

  • 202.21.124.131
    2022/07/05

    Яг нүдэнд үзэгдэх бодьтой зүйл байна уу шал худлаа ухуулга хийгээд байх юм

    Хариулах
  • 49.105.95.208
    2022/07/05

    Шинэ нацизм нтр зүгээр шалтаг мундсан бишдээ. Дэлхийн 2-р дайнд ичихгүй Германтай хамтарч Польшруу дайрч, Финландруу гэнэт довтолж байсан байж. Оросруу гэнэт гэрээгээ зөрчиж Германчууд дайраагүй бол жинхэнэ нацист улс шүүдээ. Халимагуудын 90%-ыг Сибирьт цөллөгийн вагонд ачуулж нийт ачсан хүмүүсийн 30% нь буцаж ирсэн гээд бөөн гамшиг сүйрэл Монголчуудад авчирсан. Хэлмэгдүүлэлтээр Монголын сэхээтэн ангийг хоморголж хүн үлдээгээгүй сүүлд Урианхайн хязгаарыг яагаад зүв зүгээр булааж авсанаас эхлээд асуудал дүүрэн

    Хариулах
    • 103.229.120.156
      2022/07/05

      ха ха Д2Д ны ялалтын үр дүнд өнөөдөр чиний өвөө эмээ ээж аав эсэн мэнд үлдэж чам шиг оюуны хоосролтой залхуу их мэдэгч нар төрсөн билээ

  • 202.126.90.135
    2022/07/05

    Түлш бензин ярсан байгаа

    Хариулах
    • 202.55.188.109
      2022/07/06

      Төлбөрийн олондоо оросууд манайд оруулагч гээд байгаа манай хэдэн олигарах лодонгийн зэлүүд орлогоо алдахаас айгаад оруулахгүй байна шүү дээ.

  • 202.126.90.114
    2022/07/05

    Урт хугацаанд Энэтхэг, Хятадын адил газрын тос, шатахууныг хөнгөлөлттэй үнээр авах гэрээ байгуулаачээ.

    Хариулах
    • 202.21.108.170
      2022/07/06

      ш хаб д элсэж байж хөнгөлөлт эдлэнэ Энэтхэг Хятад 2 гишүүн улс орон .манайх ази талаа барихгүй алгасаад АНУ гээд томроод байдаг улс тэр үнэтэй шатахуунаа хэрэглэхгүй юү даа .

    • 103.26.194.67
      2022/07/05

      Харин тиймээ

    • 64.119.26.55
      2022/07/05

      яаг зөв

  • 66.181.160.5
    2022/07/05

    Orosoo ltushih ni mash zuvduu hezee ch huvirahgui.Lav l hytaduud shig ulaan tsaim bish shuu.

    Хариулах
    • 221.140.101.43
      2022/07/05

      Бүр хятдуудаас дор улайм цайм худлаа гөрддөг биз дээ. Монголд био лаб байгуулсан энэ тэр гээд гөрдөөд байгаа. Тувааг Моголоос салгаж байгаад өөртөө нэгтгэсэн. Тусгаар байсан улсыг бүр ССР ч болгоогүй орсын бүрэлдэхүүн дэх АССР болгосон. Молотов нь шууд дарамталж байгаад Увс нуурын зүүн хойд нутгийг авсан. Буриадын газарыг хувааж хөрш мүжүүдэд нь нэгтэгсэн, хэлийг нь хорьж мартуулсан, одоо дайнд тууварын цэрэг болгож хядуулж байна. Уйлан царайт Сү. Батболдыг улсаа төлөөлж албан ёсны хэлэлцээр хийж байхад цаас базаад улаан нүүрлүү нь шидсэн гэж байгаа. Өөр энэнээс илүү улайм цайм гэж юу байдаг юм бэ?