Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насаар эхэлсэн. Яг одоо шүдлэн насны морьдын уралдаан явагдахаар сэрвээний хэмжилт хийгдэж байна. 

Хэмжилтийн дараа стандартад тэнцсэн шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдлөх юм. 

Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг дараах байдлаар хуульчлан тогтоосон байдаг. Тодруулбал, даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар заажээ.