Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр Их насны морьдын уралдаанаар үргэлжилнэ.

Яг одоо хүй долоон худагт уралдаанд оролцох Их насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжиж үйл явц үргэлжилж байна. Үүний дараа сэрвээний өндрийн стандартад тэнцсэн морьд гарааны зурхай руу хөдөлгөөн үйлдэнэ.

Эх сурвалж: Хурдан морины салбар хороо