Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Энэ жилийн Улсын наадамд 1024 бөх барилдаж байгаа бөгөөд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр, аварга С.Мөнхбат нарын долоон аварга түүхт ойд зодоглож байна. 

Гэвч Бөхийн барилдааны баруун талын тэргүүн магнайд хэн гарах вэ гэдэг дээр Дархан аварга А.Сүхбат маргаан өрнүүлжээ. Тэрээр эрэмбээрээ эхэлж гарах ёстой гэдэг байр сууриа баяр наадмын комисст гаргасан  ч наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос гаргасан эрэмбийн дагуу Дархан аварга Г.Өсөхбаяр баруун талыг магнайлахаар байраа эзэлсэн байна. Харин А.Сүхбат аварга баяр наадамд барилдахаас татгалзжээ.