#Шууд: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадамчин олны баярын мэндийг хүргэж байна!


Жүжигчин Б.Цэцэг:

- Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Одоогоос жилийн өмнө монголын ард түмэн төдийгүй миний хувьд их хүнд байсан. Маш олон хүнд даваануудыг төр засгийнхаа зөв бодлогын хүчээр хамтдаа даван туулсан байна. Тиймээс дэлгэр сайхан болж байгаа наадам маань олон сорилтуудыг даван туулсан баяртай давхцаж байгаа юм болов уу гэж бодож байна.

- Миний хувьд энэ удаагийн наадам мартагдашгүй наадам болж байна. Өмнө нь наадмын нээлт үзэж байгаагүй. Харин энэ удаа наадмын нээлт үзэж, төв цэнгэлдэхээ тойрч байна. Одоо Хүй долоо явж, хурдан морьдынхоо уралдааныг үзнэ. 

- Нас яваад ирэхээр өв соёл, эх орноо гэсэн зүйлээ их л уулгамчаар хүлээж авдаг болчихдог юм байна. Өмнө нь үгүйсгэдэг байсан зүйлүүд минь ямар их хүндлүүштэй зүйл байсан юм бэ гэдгийг ухаарч байна. Залуучууд маань бөх гэхээр уурладаг, морь гэхээр дургүйцдэг биш сайхнаар бүхнийг хүлээж авбал эргээд харамсахгүй байна гэдгийг хэлмээр байна.