Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн дархан аварга бөхчүүдийн дунд эрэмбийн маргааны асуудал 2014 онд гарч байсан нь дахин давтагдав.
Энэхүү эрэмбийг МҮБХ нь дараах хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болно. Тухайлбал:
2022 оны 6-р сарын 28-ны өдөр “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд энэ жилийн баяр наадам шинэ хуулийн дагуу зохион байгуулагдаж байна.
Тус хуулийн 15-р зүйлийн 15.1-д “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Улмаар энэхүү хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 сарын 29-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоол гарсан.
Тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Үндэсний Их Баяр Наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм” батлагдсан бөгөөд дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.10.2-т:
“нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр" эрэмбэлнэ гэжээ.
Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын тухайд:
Эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол авахынхаа өмнө адилхан "Далай аварга" болон "Даян аварга” цолтой байсан. “Даян аварга” цолтой байх үед амжилтын эрэмбээр Г.Өсөхбаяр илүү байсан тул өмнө нь эрэмбэлэгдсэн. Учир нь Г.Өсөхбаяр нь 4 удаа 9 даван түрүүлж, 3 удаа 8 давсан байдаг бол А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа ес, 3 удаа долоо давж байжээ.
2014 онд “Дархан аварга” цолыг нэг ижил шалгуур буюу “Далай аварга” цолыг үндэсний бөхийн цолноос хассан хууль батлагдсанаар эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол хүртэх эрхтэй болж байв.
Нэмж тайлбарлахад А.Сүхбат аварга 2004 онд 3 дахиа түрүүлэхдээ Дархан аварга цолны болзолтой болсон гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед 3 түрүүлсэн бөхөд “Дархан аварга” цол олгох хуулийн зохицуулалт байгаагүй болно. Үүнийг адилтгасан нь 2006 онд 10 давсан бөхөд аварга цол олгосон нь үйл явц юм.
МҮБХ-ны гаргасан эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоомжийг зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй.
Ташрамд дурдахад, эрэмбэ тогтоох асуудалд урьд өмнө нь 2 удаа алдаа гарсан. Энэ нь:
Нэгдүгээрт: 2014 онд хоёр бөхөд цол өгөхдөө Ерөнхийлөгчийн тамгын газраас мэргэжлийн холбооноос мэдээлэл, санал аваагүй.
Хоёрдугаарт: МҮБХ 2011 оны 9-р сард хоёр удаа 9 давж түрүүлэх нь нэг удаа 10 давж түрүүлэхтэй ижил эрэмбэтэй гэж эрэмбэ гаргасан. Энэ нь ямар шалгуураар дээрх 2 амжилт ижил болох нь тодорхойгүй тул дараагийн аваргуудад маргаан дахин үүссэн.
МҮБХ-ны 2021 оны Ээлжит бус Их эе болон 2022 оны IX Их эе хурлууд дээр одоо ид барилдаж байгаа аварга цолтой бөхчүүд "...аварга цолыг авсан оноор болон амжилтаар эрэмбэлэх..." гэсэн зарчмын зөрүүтэй санал гарган хэлэлцэж, олонхын саналаар амжилтаар эрэмбэлнэ гэж баталсан.
Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ны Их Эе хурлуудад эрэмбийн асуудлаар санал оруулж бүх бөхчүүдийн төлөөлөлийн Их хурлаараа хэлэлцүүлэн шийдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч аль ч хурлуудад оролцох урилга авсан боловч ирээгүй болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО








Сүхбат гэж жонхуу хэд ч зодог тайлдаг юм хэд ч ногоон дэвжээнд мөрөгдөг юм ядаж хадам аав алдарт аврага Баянмөнхөөс үлгэр авалдаа 80 насандаа ганцхан удаа зодогоо еслол төгөлдөр тайлж бна чи ичэхгүй бна уу Сүхбатаа. Допин хэрэглэнэ хүний дургүй хүргэж тийрүүлнэ буруу замаар баяжана айлын охидуудаар тоголоно хичнээнч авгайтай юм бүү мэд чамайг ардтүмэн хангалтай эрхэлүүлсэн бүр УИХ гишүүн хүртэл болгож өгсөн дандаа хувийн өөдгүй амбийц гаргаж амьтаний дургүй хүргэж явах юм
аль өмнө нь дархан аварга цолоо авчихсан бөхчүүдэд хамаагүй юм ш дээ. хууль буцааж хэргэлж болохгүй гэдгийг мэдмээрсэн дээ. Тэгэхээр хууль зөрчижжээ. Магалжав аа
Мангаржав аа. Дархан аварга нарыг хэзээ эрэмбэлж байсан юм. Тэгээд ч хууль буцааж хэргэлж болохгүй гэдгийг мэдмээрсэн дээ. Энэ тайлбар чин шинэ хууль батлагдснаас хойш бөхчүүдийн гаргасан амжилтаар нь эрэмбэлдэг тухай болохоос аль өмнө нь дархан аварга цолоо авчихсан бөхчүүдэд хамаагүй юм ш дээ.
Erguu sevsnuud
Одоо краш бөхчүүл архи уугаад авгай эргүүлдээд нударга ханцуйгаа хумиад хүн зодоод компаниудад үйлчилж мафи шинж нь илт давамгайлах шинжтэй болжХүүхэн их эргүүлхийнУрлагын хэд ч ялгаагүй алцайгаад л өгөхийнЭнэ завхайралнь их болох шинжтэй юмаа
Тэнэг бөхчүүд тэнэгтээд түүнд нь хямардаг бүүр тэнэг
Балиар бантан хутгахаа болио. Уламжилж ирсэн бөхийн жудгийг өсөхөө магалжав булингартуулах хэрэггүй. Ойн баяр шүү нусгайнуудаа
Даян аварга байхдаа Өсөхөөгийн амжилт тасархай байжээ аргагүй зүүний магнай юм аа
Svxbat n darxan awarga tvrvvlj awsiin tenegeee
10 давсан 9 давсан хоёрын аль нь дээрээ байх ёстой юм болдоо. Улсын баяр наадмаар илүү давсан бөх нь илүү эрэмбэтэй баймаар л юм. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг биздээ
Хүүрээ хийж өөрчилдөг юм бснаар нь байлгаж бхгүй хуультай хууьлгүй үндэсны хэв шинж ёс уламжлалаа эрэмбэ дараагаа хадгалаад явах ёстой зүйл
Сда Өсөхөө арав давж үзээгүй юм байна шдэ
Өсөхөө 4 удаа ёс Сүхбат 1 удаа 10 .2 удаа 9 давсан бна Өсөхөө нэг илүү түрүүлсэн байхнаа