Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна. 

Энэ жилийн наадамд өмнөх 2019 оны наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн шийтгэлийн улмаас цолоо хураалган, арслан цолтой зодоглож байгаа билээ.

Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд аймгийн арслан Ё.Улсболдод өвдөг шороодож, энэ жилийн наадмаа өндөрлүүллээ. Гэвч тэрбээр барилдааны дараа өөрийг нь давсан аймгийн начин Ё.Улсболд руу дайрч, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна.