Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Гурвын даваанд Улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн начин Т.Дэчинжүрмэдэд тахимаа өгсөн юм. 

Тэрбээр энэ талаараа "Аав минь 2022.07.11 ний орой бурхны орондоо дэвшсэн мэдээг сая авлаа.

Хүний хайр гэж агуу юм аа. Миний барилдаанийг бодоод, сэтгэлийг минь тайван байлгах гэсэндээ надаас нуусан гэр бүл, ах дүү нартаа мэхийн ёслоё!

Түүхт ойгоороо сайхан залууд 3-ын даваанд тахим өглөө. Шудрага сайхан наадсандаа сэтгэл тэнүүн байна аа. Аав минь ч бас тэнгэрээс хараад баяссан байхаа.

Аав минь 100 жилийн ойгоо угтаад, 85 насандаа үр хүүхэд биднийгээ орхиод тэнгэртээ дэвшлээ. Уулзаж чадаагүй ч дэндүү их ухааны тань үргэлжлэл байхийг хичээнэ ээ.

Өдий хүртэл таньтайгаа хамт байсандаа эрх танхил, отгон хүү нь сэтгэл дүүрэн байна аа. Тэнгэрт хүрэх зам нь гэрэлтэй байг. Хайрт аавдаа мэхийн ёслоё!

Ум сайн амгалан болтугай!" гэсэн байна.