Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Хурдан Дааганы уралдаанд нийт 440 морь бүртгүүлснээс 284 нь зурхайнаас гарсан юм. 


- Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баян-Уул сумын Б.Болдбаатар уяж,  219 дугаартай, 13 настай Д.Төгөлдөрийн унасан хээр даага орж ирлээ.


- Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул уяач Ж.Энхжаргалын хүрэн даага ирлээ. 1009 дугаартай, 11 настай Б.Баттулга унасан байв.


- Гуравдугаарт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын, 955 дугаартай 12 настай  Б.Баттөгөлдөр унаж уралдсан халтар даага,


- Дөрөвдүгээрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын П.Даваанямын, 160 дугаартай 8 настай У.Ананд унаж уралдсан хээр даага 


- Тавдугаарт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын, 369 дугаартай 10 настай М.Адистаа хүүгийн унасан хээр халзан даага тус тус өнгөллөө.