Хурдан морьдын уралдааны эрлийз дээд насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Уралдаанд нийт 130 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 103 морьд гарааны зурхайгаас хөдөлсөн.

1 дүгээр байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 922 дугаартай зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай хээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 930 дугаартай хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын 1888 дугаартай хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)

6 дугаар байр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн 778 дугаартай хээр халзан (унаач: Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)

7 дугаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач С.Мөнхбаярын 340 дугаартай бор халзан (унаач: М.Дүүрэнбаяр, 12 настай, эрэгтэй)

8 дугаар байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Ц.Золбоогийн 466 дугаартай хээр (унаач: Ганзоригийн Мөнхзориг, 9 настай, эрэгтэй)

9 дүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 903 дугаартай хар (унаач: Л.Алтанзул, 11 настай, эрэгтэй)

10 дугаар байр: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн 1059 дугаартай улаан буурал (унаач: П.Амартүвшин, 8 настай, эрэгтэй)