2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тэгвэл зарим ААН-үүд түүхий нүүрс түлсээр байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станцын баруун урд байрлах Алтай гацуурт ХХК нь түүхий нүүрс түлж байсныг илрүүлжээ. Тус орчмын бүс нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглосон бүс бөгөөд Алтай гацуурт ХХК нь түүхий нүүрс хэрэглэж, блокны үйлдвэрлэл эрхэлж байсан зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.



Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!