Сэрэмжлүүлэг: Эхний долоон сарын байдлаар мотоциклын ослын улмаас 61 хүн амиа алджээ

Админ
2022/08/01

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигчийг мөргөсөн ослын улмаас гурван хүн,
  • Онхолдсон ослын улмаас хоёр хүн гэмтэж,  нэг хүний амь хохирсон.
  • Мотоциклтой ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна. 

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Он гарсаар эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 хүн амиа алджээ. Зөвхөн долдугаар сард гэхэд мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн есөн хүний амь хохирсон байна.

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж, амь хохирч буй байдалд дүн шинжилгээ хийхэд, ихэнх мотоциклын осол шороон замд буюу малын бэлчээр зэрэг газруудад осолдож байна. Мөн иргэд хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна